Макро эдийн засгийн тойм 2013 оны 5-р сар

ЕРӨНХИЙ ТОЙМ:
• 5-р сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.8%-иар буурч 1,643.3 сая ам.долларт, импорт 6.8%-иар буурч 2,468.0 сая ам.долларт хүрснээр худалдааны алдагдал 824.7 сая ам.доллар болсон байна. Мөн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт 37.4%-иар буурч 984.6 сая ам.долларт хүрчээ. Энэ нь төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг оны эхнээс 50 төгрөгөөр сулруулж 5-р сарын эцсээр 1442.2 төгрөгт хүрэхэд нөлөөлсөн байна. Төсвийн орлого 10.4%-иар өсч 2,037.3 тэрбум төгрөгт хүрсэн бол зардал 15.8%-иар буурч 1,872.1 тэрбум төгрөгт хүрснээр төсвийн илүүдэл 165.2 тэрбум төгрөг болжээ. Харин мөнгөний нийлүүлэлт 7,908.9 тэрбум төгрөгт хүрч 17.5%-иар өссөн бол инфляцийн түвшин улсын хэмжээнд 9.7%-тай гарсан байна.

By author: tserendorj - Aug 12, 2013 / Categories: 2013