Монгол Улсад Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойд зориулсан зарим арга хэмжээ

 ·                 “Банкны төгөл” мод тарих нэгдсэн аяны нээлтийн арга хэмжээ
Энэхүү арга хэмжээ нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны Баасан гарагт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11 цагт эхлэх юм. Арга хэмжээнд Монголын Банкны Холбоо, Монголбанк, гишүүн банкууд болон Монголын Ипотекийн Корпораци, Банк санхүүгийн академийн удирдлагууд, ажилтнуудын төлөөлөл  оролцоно.
·         Банкны салбарын ажиллагсдад зориулсан “Банк-90” гала тоглолт
2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах “Банк 90” гала тоглолтод урлаг соёлын одод, хамтлаг дуучид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх болно. Тоглолтын заалны багтаамжийг харгалзан гишүүн банкууд болон байгууллагуудад тоглолтын тасалбарыг хуваарилсан болно.
·         “Банк Экспо-2014 үзэсгэлэн
Үзэсгэлэн нь Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд банкны салбарын байгууллагууд оролцож, салбарын үүсэл хөгжил, үйл ажиллагааны талаар иргэд, харилцагчдад мэдээлэл өгнө. Үзэсгэлэнгийн үеэр Банкны тогтолцооны түүхэн хөгжлийг харуулсан музей нээлтээ хийнэ.
·         Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойн баярын хурал
90 жилийн ойн баярын хурал 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт Соёлын төв өргөөнд болно. Энэ үеэр салбарын шилдгүүдэд төрийн дээд одон медаль, шагналыг гардуулах бөгөөд ойн баримтат киног дэлгэн үзүүлэх юм.
·         Ойн баярт зориулсан Хүчит 256 бөхийн барилдаан
Ойн баярт зориулж улс аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр болно. Тасалбарыг банк тус бүрт захиалгын дагуу олгоно.
 
МУ-ын Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 12-ны 121 тоот тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 2-ны өдрийг
“БАНКНЫ САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэлээ.

Photo: МУ-д Банкны тогтолцоо үүсч бэхэжсэний түүхт 90 жилийн ойд зориулсан зарим арга хэмжээ... #MBA

By author: tserendorj - May 14, 2014 / Categories: News