“Тэнгэр Даатгал” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн 100% ийн эзэмшлийн охин компани боллоо

Монголын даатгалын салбарт тэргүүлэгч компаниудын нэг “Тэнгэр Даатгал” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орлоо.

Монгол Улсын “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн дагуу тус хорооны 8 дугаар сарын 28-ны өдрийн 286 тоот тогтоолоор Петровис ХХК-ийн өмчлөл дэх “Тэнгэр Даатгал” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” ХХК-д худалдахыг зөвшөөрлөө.

“ТэнГэр Санхүүгийн Нэгдэл” ХХК нь ХасБанк, “ХасЛизинг” ХХК, “ХасСекьюрити” ХХК, хөрөнгө оруулалтын банк “ТэнГэр Капитал”, “Тэнгэр Солюшнс” ХХК зэрэг банк санхүү, харуул хамгаалалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг охин компаниудтай Монгол Улсын томоохон санхүүгийн компани юм.

Энэхүү үйл явдал нь компанийн бизнесийн байр суурийг улам ихээр бэхжүүлэх, даатгуулагч, иргэд, харилцагч байгууллагад банк санхүү, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг цогц байдлаар шинэ шатанд хүргэхэд томоохон түлхэц болоод зогсохгүй Монголын санхүүгийн салбарт шинэ жишгийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

By author: admin - Sep 04, 2013 / Categories: News