ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 26-нд боллоо

ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бэст Вестерн Туушин зочид буудлын Сүлд танхимд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд нийт 14 хувьцаа эзэмшигч оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэж баталсан юм.

  • ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн 2014 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн тайлан, 2014 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.
  • 2014 оны ноогдол ашиг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцээд компанийн цаашдын өсөлт, хөгжлийг хангах үүднээс ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.
  • Нямтайширын Цэлмүүн, Майкл Мадден нарыг ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр улируулан сонгох асуудлаар хэлэлцэж, нэр дэвшсэн гишүүдийг баталлаа.
  • Хувьцаа эзэмшигчид мөн ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны төсвийг хэлэлцэж, баталсан болно.
By author: tserendorj - Apr 17, 2015 / Categories: Pressroom