ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болов

Хэвлэлийн Мэдэгдэл

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өчигдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 3-ны 14.00-17.00 цагт Бэст Вестерн Туушин зочид буудлын 4 давхарт Сүлд танхимд болж өнгөрлөө. Хуралд нийт 13 хувьцаа эзэмшигчид оролцож, 99.05 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

 

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнгийн тайлан, 2013 оны аудитын үр дүн болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцэж баталлаа.

 

Хувьцаа эзэмшигчид 2013 оны ноогдол ашиг хуваарилах асуудлыг авч хэлэлцээд компанийн цаашдын өсөлтийг хангах үүднээс 2013 оны ноогдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ.

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, улируулан сонгох асуудлыг авч хэлэлцээд нэр дэвшсэн гишүүдийг баталлаа. Хувьцаа эзэмшигчид мөн ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны төсвийг хэлэлцэж баталсан болно.    

By author: tserendorj - Apr 04, 2014 / Categories: News