хасбанкны ажиллагсад одон, медаль, хүндэт жуухаар шагнууллаа

"Ялгуусан” хэмээх модон морин жилийн сар шинийн баярын босгон дээр Монголын Менежментийн Холбооны “Шилдэг менежер СЕО” цол, төр засгийн одон медаль, Монгол Банкны хүндэт жуухаар шагнууллаа. 

Монголын Менежментийн Холбооны “Шилдэг Менежер CEO” цол, 960 сорьцтой шижир алтан тэмдэг, менежментийн дээд өргөмжлөлөөр Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир, “Алтан Гадас” одон болон “Банк Санхүүгийн Салбарын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр Хуулийн Хэлтсийн захирал Д.Ундрал, ”Хөдөлмөрийн Хүндэт Медаль”- аар ИБГ-ын Эко Банкны Хэлтсийн захирал Г.Туул,“Хөдөлмөрийн Хүндэт Медаль”-аар Дорноговь салбарын харъяа Тооцооны 39-р төвийн бизнес менежер Г.Отгонханд, “МонголБанкны Хүндэт Жуух”-аар Хуулийн Хэлтсийн ахлах хуульч Т.Батжаргал, “ МонголБанкны Хүндэт Жуух”-аар Хуулийн Хэлтсийн хуульч Х.Хүрэлцэцэг нар тус тус шагнууллаа.

Сар шинийн баярын босгон дээр шагнагдсан ХасБанкны удирдлага, ажиллагсдад ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэе! 

By author: tserendorj - Feb 06, 2014 / Categories: News