M. Болд Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо


M. Болд Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов

2013 оны 12 дугаар сарын 16-нд хуралдсан Монголын Банкны Холбооны ээлжит VIII чуулганаас М.Болдыг тус Холбооны Ерөнхийлөгчөөр улируулан сонголоо. Гишүүн байгууллагууддаа үзүүлж буй үйлчилгээ болон гишүүнчлэл нэмэгдсэн, Холбооны нэр хүнд өссөн, дотоод зохион байгуулалт бэхэжсэнийг тус холбооны өнгөрсөн жилийн тайланд онцлон тэмдэглэсэн.

Мөн чуулганаас МБХолбооны Дэд ерөнхийлөгчөөр Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б. Мэдрээ, Голомт банкны Эрсдэлийн Удирдлагын газрын захирал М. Чингүн нарыг улируулан сонгож,  ХААН банкны гүйцэтгэх захирал Норихико Катог шинээр сонгов.  

 

By author: tserendorj - Dec 26, 2013 / Categories: News